МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТАЛХ НАРИЙН БООВ
  • Current
  • 1
  • 1

 

    Манай үйлдвэр нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш улс эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулахаар үйлчлүүлэгч, захиалагч, харилцагчдынхаа эрх ашгийг ямагт нэн тэргүүнд тавьж, үйлчилгээ, шударга өрсөлдөөн, бизнесийн ес зүйг эрхэмлэн дээдэлж шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн билээ. Анх манай компани 5-6 ажилтантай үйл ажиллагаа эхлүүлж байсан бол одоо нийт 70 гаруй ажилтантай болж тэдгээрийг тогтвортой ажлын байраар хангаж, байнгын сургалтанд хамруулж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж мэргэжилтэй боловсон хүчнээр баг хамт олноо бүрдүүлж байдаг ажилсаг хөдөлмөрч залуучуудын нэгдэл болсон байна. 1 жилээс дээш тогтвор суурьшилтай ажилласан ажилчдынхаа амьдралд нь нэмэр болж цалингийн зээлд хамруулдаг ба төлөвлөгөө биелүүлсэн ажилчдаа байнга цалин урамшууллаар дэмжин ажиллаж байна. Бид тогтмол улсдаа татвараа төлж ажилчдынхаа Нийгмийн Даатгалын Шимтгэл болон Хүн Амын Орлогын Албан Татвараа төлж байдаг ажилсаг, бүтээлч, ирээдүйдээ итгэсэн хөдөлмөрч компани билээ. Цаашид бид хэрэглэгчдэдээ илүү шинэлэг бүтээгдэхүүн гаргаж, хичээж ажиллах болно.

Бэлэн боловсруулсан хүнс

Бидний зорилт – компанийн эрхэм зорилгын хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр, технологи картыг мөрдлөг болгож амт чанартай бүтээгдэхүүн хийж худалдан авагчдадаа хүргэх. 2011 онд бид өөрсдийн ажилчдаа Орос улсын Улан - Уде хотын “ТИТАН” компани руу 3 сарын хугацаатайгаар явуулж сургаж ирсэн билээ. Ингэж ажилчдаа урт удаан хугацаанд сургасны үр дүнд орос технологи, чанартай түүхий эдээр хийгдсэн 200 гаруй нэр төрлийн салат, бэлэн хоол, талх, нарийн боовоор худалдан авагчдадаа үйлчилж байна. Бид одоогоор МИНИИ дэлгүүрийн 7-н салбар цех ажиллуулж байна.

• ЦЕХ 117 – МИНИИ ДАЛАЙ ЭЭЖ зах дотор

• ЦЕХ 125 – МИНИИ ХАЙПЕРМАРКЕТ дотор

• ЦЕХ 112 – МИНИИ САППОРО дотор

• ЦЕХ 121 – 21-р хорооллын МИНИИ ЗАХ дотор

• ЦЕХ 108 – МИНИИ ЗАЙСАН дотор

• ЦЕХ 120 – МИНИИ ЗАХ дотор

• ЦЕХ 105 – 3-р хорооллын МИНИИ ЗАХ дотор

Ажлын хувцас – Бид худалдан авагчдадаа бэлэн бүтээгдэхүүн худалдаалдаг болохоор Монгол улсад мөрдөгдөж байгаа эрүүл ахуй, ариун цэврийн стандартыг мөрдлөг болгодог бөгөөд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй зориулалтын нийтийн хоолонд хэрэглэдэг хувцас өмсдөг. Бид аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдлөг болгож ажилладаг.

Мах, махан бүтээгдэхүүн

Сесаме үйлдвэр нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж зах зээл дээр борлуулдаг.

• хагас боловсруулсан

• хөлдөөсөн

• бүрэн боловсруулсан

30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргаж байна. Тус үйлдвэр нь бэлэн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдаалах чиглэлээр 2010 оноос эхлэн 5 жилийн түүхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай үйлдвэрлэл үйлчилгээний технологи, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийг ханган ажилладаг. Манай үйлдвэрт мэргэжлийн 18 үндсэн ажилтан ажилладаг. Үүнд: Үйлдвэр нь хайрсан хэрчсэн гурил, хуушуур, пирожки, зайдастай ороомог, мини бөмбөөлэй, кимбаб, ганбургер, мантуу, бууз банш, бөөрөнхий мах, кимчи гэх мэт 30 нэр төрлийн бүтээгдэхүүн өдөрт 2 тонныг үйлдвэрлэн өөрийн харьяаллын дэлгүүрт түгээн борлуулалтаа хийдэг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 220-380квт хүчин чадалтай ба Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн цахилгаан зуух, уураар халаах төхөөрөмж, хөргөх шүүгээ, гүн хөлдөөгч, хөргүүр, хайрах, зуурах гэх мэт үйлдвэрлэлд хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллаж байна. Үйлдвэрийн байр нь үйлдвэр, үйлчилгээ, технологын стандартын дагуу зөв урсгалтай, агаар сэлгэлтийн системээр бүрэн хангагдан, үйлдвэрлэлд хэрэглэгдэх бүх бараа бүтээгдэхүүн гэрээ болон шинжилгээний бичигтэй өөрийн Түгээлтийн Нэгдсэн Төвөөс нийлүүлдэг. Өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг Ерөнхий лабораторид дээж өгч шинжлүүлэн, мэргэжлийн хяналтын газрын удирдамжтай шалгалтанд хамрагдан үйл ажилагаагаа явуулдаг юм.

Түүхэн замнал :

• 2007 онд үүсгэн байгуулагдсан

• 2009 9 хүртэлх давхар барилгын зураг төсөл, барилга-угсралтын ажил хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авсан

• 2010 SESAME хоолны үйлдвэр үйл ажиллагаагаа нээж ажиллаж эхэлсэн

• 2011 анхны бэлэн боловсруулсан цех нээгдсэн - МИНИИ ДАЛАЙ ЭЭЖ

• 2012 6 цех ашиглалтанд оруулсан

• 2013 7 цех ашиглалтанд орсон

• 2014 Гүү, үнээний эрчимжсэн фермер байгуулж эхэлсэн

 

Хаяг байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Номноо хотхоны зүүн талд, Нарны зам дагуу МИНИИ HYPERMARKET -1, 1 давхарт Холбоо барих утас: 91911650, 99706706

 

eng  mon