БУСАД ҮЙЛДВЭРЛЭЛ

 

1.Барилга

Барилгын чиглэлээр манай компани байгуулагдсан цагаасаа эхлээд Монхангай групп- тэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Бидний хийсэн барилгыг нэрлэвэл:

• 2009 онд Баянзүрх дүүрэгт байрлах МИНИИ Хайпермаркет-ыг шинээр барьж ашиглалтанд оруулж өгсөн.

• 2010 онд Баянзүрх дүүргийн Шархад үйлчилгээний төв – МИНИИ ЗАХ-ыг барьж ашиглалтанд оруулсан.

• 2011 онд Сүхбаатар дүүргийн Далай ээж үйлчилгээний МИНИИ ЗАХ-ын төвийн өргөтгөл барьж ашиглалтанд өгсөн.

• 2013 онд Хан-Уул дүүргийн Зайсан 108-ийн өргөтгөл хийж гадна талбайн тохижилтыг бүрэн дуусгаж ашиглалтанд өгсө.

• 2013 онд Баянзүрх дүүргийн Түншлэл өргөтгөлийг барьж дуусган ашиглалтанд өгсөн. ажилагаагаа явуулдаг юм.

2. Фермерийн үйл ажиллагаа

2008 онд анхны адуун сүргээ худалдан авч гүүний айргийг өвөл зуны улиралд худалдан авагчдад хүргэх үйл ажиллагаагаа эхэлсэн. 30 гүүний фермер барьж өвлийн улиралд гүүгээ сааж айргаа бүлж, туршлага хуримтлуулсан. . Энэ туршлагынхаа үр дүнд 2014 оноос МИНИИ сүлжээ болон бусад худалдааны төвүүдээр айргаа худалдаанд гаргасан. Сүүлийн хоёр улирлын туршид худалдан авагчийн сэтгэл ханамж болоод тус чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зах зээл байгаа нь батлагдсан бөгөөд өөрийн үйл ажиллагааг өргөтгөж, хэрэглэгчдэд цэвэр сүү, айраг болон сүүн бүтээгдэхүүнээр үйлчлэн борлуулах зорилт тавьж үйл ажиллагаагаа өргөтгөх чиглэл гарсан.

eng  mon