БОНУС КАРТЫН НӨХЦӨЛ

МИНИЙ БОНУС карт

Эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ зориулан худалдан авалтын дүнгээр хуримтлал үүсгэх, үүссэн хуримтлалын дүнгээс 1%-10% хүртэлх хувиар хэмнэлт хуримтлал үүсгэх боломжтой МИНИЙ БОНУС картыг үйлчилгээндээ нэвтрүүлж байна.

Миний бонус картыг манай сүлжээ дэлгүүрийн эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч, үйлчлүүлэх дуртай худалдан авагч та бүхэндээ зориулж байна.

 

МИНИЙ БОНУС гэж юу вэ?

Бонус картанд худалдан авалтын үнийн дүнгээс 1%-10%-р тооцож 1 бонус = 1 төгрөг хуримтлагдана. Тухайн хуримтлал нь дараагийн худалдан авалтанд ашиглах боломжийг олгож буй урамшуулал юм.

Жишээ нь: 100,000₮-ийн худалдан авалтын дүнгээс 1,000₮-10,000₮ нь таны картанд бонус болон нэмэгдэж орно.

 

МИНИЙ БОНУС картыг олгох нөхцөл

Шинэ хэрэглэгч:

Шинээр карт эзэмшигчийн бонус картын хувь  шатлалын дагуу 1%-с эхэлнэ.

Шинээр карт эзэмшигч нь тухайн сарын хөнгөлөлт эдлээгүй 150,000 төгрөгөөс дээш дүнтэй төлбөрийн баримт авч ирсэн тохиолдолд МИНИЙ БОНУС картын хувь  шатлалын дагуу 2%-с эхэлнэ.

Хуучин хэрэглэгч:

Миний ДИЖИТАЛ Хөнгөлөлтийн карт эзэмшдэг бол уг картын сүүлийн 12 сарын  худалдан авалтын дүнг хуримтлал гэж үзээд бонус картын шатлалын дагуу  хувь тооцож карт олгоно.

 

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Анкет бөглөх
  • Гэрээ байгуулах

Карт эзэмшигч 16 наснаас дээш настай  байна.

Картын гэрээний нөхцөлийг хулээн зөвшөөрч, анкет дээрх хувь хүний мэдээллээ үнэн зөв бөглөж батласан байна. /Та бичиг баримтаа бүрдүүлээд Миний бонус картын хэрэглэгч болоход бэлэн бол Миний сүлжээ дэлгүүрийн салбарууд болон Миний Хайпермаркет-1 салбарт байрлах картын төвийн ажилтанд хандана уу./

 

МИНИЙ БОНУС картын хураамж, үнэ:

Бонус картыг эхний удаа захиалж авахад үнэ төлбөргүй.

Карт эзэмшигч нь картаа хаяж гээгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон тохиолдолд 2000₮-ийн төлбөр төлж  карт эзэмших эрх үүснэ.

Карт эзэмшигчийн карт хүчингүй болсон тохиолдолд  иргэний үнэмлэх /түүнтэй адилтгах бичиг баримт/, өргөдөл,  1000 ₮-ийн төлбөр төлсөн  баримтын хамт картын эрх сэргээгдэнэ.

 

МИНИЙ БОНУС картын хувь өсөх, буурах шатлал

Бонусын хувь нь сүүлийн 12 сарын худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамаарч, бонусын шатлалын дагуу өсч, буурна. Шатлалыг хүснэгтээс харна уу.

Бонус карт ашиглан  Миний сүлжээ дэлгүүрээр хийсэн худалдан авалт тутамд хуримтлалын дүн нэмэгдэж, бонусын хувь шатлалын дагуу өснө.

 

Худалдан авалтын хуримтлагдсан дүн /төгрөгөөр/

Картын хувь

1  

0 – 150,000 төгрөг

1%

2  

150,001 - 800,000 төгрөг

2%

3  

800,001 - 2,000,000 төгрөг

3%

4  

2,000,001 - 6,000,000 төгрөг

4%

5  

6,000,001 - 10,000,000 төгрөг

5%

6  

10,000,001 - 14,000,000 төгрөг

6%

7  

14,000,001 – 18,000,000 төгрөг

7%

8  

18,000,001 – 22,000,000 төгрөг

8%

9  

22,000,001 - 29,000,000 төгрөг

9%

10  

29,000,001 - дээш

10%

 

 

eng  mon