'MYMART' СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

ХУДАЛДАН АВАГЧИДДАА ШИНЭ ЧАНАРТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУРДАН ТҮРГЭН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭРЭЭ  ДАМЖУУЛАН АЮУЛГҮЙ, ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИНД ХҮРГЭХ

ХАРАА:

ХҮМҮҮСИЙН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫНХ НЬ САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ БАЙХ

 

MY MART сүлжээ дэлгүүр:


Арлын Япон улсын худалдааны зөвлөх Оча Саны зааварчилгаагаар худалдан авагчидад ойр, төрөл бүрийн амар хялбар дөт үйлчилгээ үзүүлэх дэлхийн жишигт нийцсэн “АЯ ТУХТАЙ” сүлжээ байгуулах зорилготойгоор 2011 оны 4 сард анхны 401 дугаартай салбар дэлгүүрийг Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүлэн өдгөө айл өрх орон сууцны дунд, оффис үйлчилгээний газарт, оюутны хотхон их дээд сургуулийн дэргэд гээд тус тусын 9 салбар дэлгүүр нээн үйлчлүүлэгчидийн тав тухтай сэтгэл хангалуун, тайван үйлчлүүлэхэд зориулсан шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Бид үйлчлүүлэгчдэдээ бүх төрлийн үйлчилгээг нэг доороос богино хугацаанд амар хялбар сэтгэл ханамжтайгаар өгөх зорилтыг тавин өөрсдийн онцлог шинжийг тусгасан үйлчилгээг санал болгодог.


Бид ИХ ХОТЫН иргэддээ амар хялбар байдлыг эрэлхийлэн:

  • Хамгийн ойр зайд байрлах
  • Супермаркет
  • Ресторан буюу түргэн хоолны газар
  • Эцэг эхийн дэлгүүр
  • Номын дэлгүүр
  • Банк болон шуудан харилцаа холбооны үйлчилгээ
    зэрэг хүний өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээнд тохирсон үйлчилгээнүүдийг үйлчлүүлэгчиддээ хамгийн ойр хялбар дөт байдлаар хүргэхийг зорин “Энгийн нэг ДЭЛГҮҮРЭЭС бүхэл бүтэн ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР” гэсэн уриатайгаар барааны нэр төрөл, сонголт болон үйлчилгээгээ шинэчлэн баяжуулж их хотын иргэддээ үйлчилж байна.

 

2012 оноос эхлэн My Mart дэлгүүрийн франчайзингийн үйлчилгээг нэвтрүүлэн хувь хүн болон компаниудтай хамтран ажиллаж байна.
Франчайзингийн үйлчилгээ нь хамтрагч /франчайзиат/-аа дэлгүүрийн дотоод системээр хангаж, бараа бүтээгдэхүүнийг 100% нийлүүлэн, мэргэжлийн дэмжлэг үзүүлж харилцан ашигтай хамтарч ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байна.

Бидэнтэй франчайзинг хийсний давуу талууд болон биднээс өгөх франчайзингийн үйлчилгээнд:
• Зохиогчийн эрхээр баталгаажсан “My Mart” дэлгүүрийн хаяг логог ашиглах,
• Түгээлтийн Нэгдсэн Төвөөс бараагаа 100% хангах,
• Дэлгүүрийн санхүүгийн болон бараа менежментийн нэгдсэн “Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн Систем” програмаар хангах,
• Дэлгүүрийн менежментийн 100% зөвлөгөө, консалтинг өгөх,
• Дэлгүүрийн нэгдсэн харуул хамгаалалт дохиоллын үйлчилгээгээр 100% хангах зэргээр хамтрагч/франчайзиат/-аа ханган ажилладаг.

 

Хаяг байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Номноо хотхоны зүүн талд, Нарны зам дагуу МИНИИ HYPERMARKET -1, 2 давхарт

Холбоо барих утас: 88068445, 89066605

 
eng  mon