НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
  • Эрхэм зорилгынхоо хүрээнд нийслэлийн хэрэглэгчдийн хэрэглээний өртгийг хэмнэх үүднээс хамгийн доод үнээр бараа бүтээгдэхүүн борлуулах “Бизнес цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ нь нийгэмд оруулж буй бидний хувь нэмэр юм.
  • “МИНИИ дэлгүүр” сүлжээ нь нийслэлийн хүн амын 30%-д хүрч үйлчилдэг.
  • UNICEF-ийн “Хүүхдийг Ивээх Сан”-д жил бүр 20,000 $-ийн хандив өргөдөг.
  • Сар шинийн баяраар ахмад ажилчдад баярын мэнд хүргэж тавгийн идээ, гарын бэлэг өгдөг уламжлалтай. Жил бүр Ахмадын баяраар тэтгэвэрт гарсан болон ахмад ажилчдад тогтмол бэлэг өгдөг.
  • Ажилчдын ойр дотны хүн нас барахад компанийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу буцалтгүй тусламж компаниас олгодог. 2014 онд 3 хүнд энэхүү тусламжийг олгосон байна.
  • Ажилтан нас барахад компанийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ар гэрийнхэнд нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг олгодог. 2015 оны байдлаар 1 ажилтан маань нас барахад ар гэрт мөнгөн тусламж олгосон.
  • “Сэлбэ Ротаракт” клубтай хамтарч “Халуун сэтгэл-4” төсөл /амжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд хандив цуглуулах аян/-ийн үйл ажиллагаанд хамтран оролцсон. Хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүнийг үндсэн ажилтнаар ажиллуулж байна.
  • Ажилтан, албан хаагчдадаа тогтмол сургалт зохион байгуулдаг. Улирал тутам Дунд шатны албан хаагчид бэлтгэх сургалт, 2 жилд нэг удаа удирдах ажилтан бэлтгэх Академийн сургалтыг зохион байгуулдаг.
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар шилдэг тохижилт, ногоон байгууламжтай аж ахуй нэгж, байгууллагуудыг шалгаруулах удирдамжтай уралдааны хүрээнд 2015 оны 08 сарын байдлаар манай компанийн 11 сүлжээ дэлгүүр “Инээмсэглэл” наалт аваад байна.
eng  mon