'МИНИИ' СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

    Монгол улсын ууган сүлжээ болох МИНИИ сүлжээ нь 1992 онд үүсгэн байгуулагдсан. 1995 онд анхны дэлгүүрийг байгуулсан. Монголд анх удаа өөрөө өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээг 2000 онд амжилттай нээсэн. Олон улсын стандартад нийцүүлсэн анхны захыг 2002 онд нээсэн.     Жижиглэн худалдааны салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж Хайпармаркет, зах, супермаркет, хөрш форматын 20 салбар Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын хамгийн анхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн хүнсний сүлжээний үйл ажиллагаагаа эхэлсэн Минии сүлжээ нь одоогоор нийт 35,000м2 талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт 30,000 орчим, сардаа давхардсан тоогоор 1,000,000 орчим худалдан авагчдад 20 салбаруудаараа үйлчилж байна. Жижиглэн худалдааны сүлжээний мэдээллийн нэгдсэн удирлагын цогц систем болох “Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн Систем ” программ бүтээж, өөрийн үйл ажиллагаандаа 100% нэвтрүүлж, өнөөг хүртэл улам сайжруулан боловсронгуй болгон ашиглаж байна.     Дэлхийн хөгжилтэй жижиглэнгийн сүлжээ компаниудад хэрэглэгддэг “КАТЕГОРИ МЕНЕЖМЕНТ”-ийг нэвтрүүлснээр

• Монголын анхны олон улсын стандартын шаардлагад нийцсэн бараа бүртгэлийг хийдэг.

• Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Солонгос, Голланд, Польш, Бельги орнуудаас ойролцоогоор 360 орчим нэр төрлийн жимс, жимсгэнэ, навчит, нарийн ногоо, хүнсний ногоог импортлон худалдан авагчдад шинэхэн, чанартайгаар хүргэдэг.

• Үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, дайвар бүтээгдэхүүн, гахай, тахианы махыг ангилсан болон уламжлалт аргаар шинэхэн, чанартайгаар худалдаалдаг.

• Өдөр бүрийн БИЗНЕС ЦАГ буюу 08:00-12:00 цагийн хооронд бүх барааг бөөний үнээр худалдаалдаг.

• Хэрэглэгч нартаа зориулсан маркетингийн олон шинэлэг хөтөлбөрүүдийг зохион явуулж байсан. Үүнийг дурдвал:

2013 онд

• Картын хямдрал

• Хямд үнийн баяр

• Махны хямдрал

• Бүх төрлийн жимс ногооны хямдрал

• Наадмын хүнсээ базаагаарай.

• Доод үнийг бид санал болгоё гэх мэт 20 гаруй томоохон акц промошн явагдсан.

 

2014 онд

• Цагаан сарын үзэсгэлэн худалдаа

• Бизнес цаг

• Сарнайн бэлэгтэй худалдаа

• Бүх төрлийн жимс,ногоо захын үнээр

• Өндөг 190₮

• Гар зургийн уралдаан

• Хямд үнийн баяр

• Жимс ногоог Голландаас импортлов

• Наадмын хуушуур хямдрал

• Чежү мандарин хямдрал гэх мэт 40 гаруй томоохон акц промошн явагдсан.

 

2015 онд

• Онцлох 5 барааны хямдрал

• Хямд үнийн баяр

• Цагаан сарын буузны мах

• Цагаан сарын үзэсгэлэн худалдаа

• Сарнайн бэлэгтэй худалдаа

• Хямралын эсрэг сөрсөн базаа

• Гахайн махны хямдрал

• Ядаргааны эсрэг сөрсөн базаа

• Бэлэгний өргөтгөсөн худалдаа

• Бизнес цаг / Өндөг /

• Бөмбөг бэлэгтэй худалдаа

• Онцгой хямдрал

• Айрагны өргөтгөсөн худалдаа

• Хуушуурын багцын хямдрал

• Аяны багцын бэлэгтэй худалдаа

гэх мэт эхний 7 сарын байдлаар 43 орчим давтагдсан томоохон акц промошн явуулаад байна. Энэ мэтчилэн бусад жижиглэн худалдааны сүлжээнүүдээс ялгарах маш олон давуу талуудыг бий болгосон.     Манай байгууллага гадаад, дотоодын 800 орчим харилцагч, үйлдвэрлэгч нараас 30,000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн доод үнээр, шинэхэн, чанартайгаар хэрэглэгчдэд хүргэхийн төлөө хөдөлмөрч, хичээнгүй 1,000 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж байна.     Минии сүлжээнээс суралцах, өсөн хөгжих, өөрийн зорилтондоо хүрэх боломжийг авч чадаж байгаа хамтрагч таны хувьд энэ нь хамгийн гайхамшигтай дурсамжтай үе тань байх болно. Байнга шинийг эрэлхийлж, зүрх сэтгэлээ өөртөө, бусдад, ажилдаа, эх орондоо, хүмүүсийн сайн сайхны төлөө зориулан амьдарцгаая. Өглөө бүр ажилдаа ирэх болгондоо өөрсдийн хамгийн дээдээрээ байцгаая. Мөн улсдаа амжилттай ажиллаж байгаа хамгийн өргөн сүлжээний хамтрагч болсноороо бахархацгаая.

Энэхүү нөр их ажлыг бидэнтэй хамтдаа хийж, хөдөлмөрлөж байгаа хамтрагч та бүхэндээ баярлалаа.

 

Хаяг байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Номноо хотхоны зүүн талд, Нарны зам дагуу МИНИИ HYPERMARKET -1, 2 давхарт Холбоо барих утас: 7575-6061, 9191-9795

 

eng  mon