ГАДААД ХУДАЛДАА

   Манай алба нь 2007 оны 10-р сард үүсгэн байгуулагдаж гадаад, дотоод худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай алба нь 100 гаруй ажилтантай ба бүрэн автомажсан түгээлтийн нэгдсэн төв, Худалдан авалт болон борлуулалтын алба, тээврийн алба гэсэн нэгж бүтэцтэй ажиллаж байна. Манай компани нь Саплай Чейн менежментийг Монголд анх нэвтрүүлэгч компани бөгөөд өдгөө Орос, Хятад, Герман, Солонгос, Армен, Франц, Япон, Тайланд, Латви, Молдав зэрэг улс орнуудын олон улсын АЙ- ЭС- ӨҮ, ХАСАП, стандартын шаардлага хангасан 40 гаруй брендийн 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дундын ямарч зуучлалгүйгээр үйлдвэрээс нь шууд импортлон оруулж ирдэг. Үүний үр дүнд саплай чейн менежментийн тусламжтайгаар нийт Минии сүлжээ болон өөрийн борлуулалтын компаниар дамжуулан хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнийг нэг удирдлагаар хүргэж чаддаг.

   Монхангайчууд бид ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТГИЙГ ХЭМНЭЖ, ТЭДНИЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГЫГ БАЯЖУУЛАХ эрхэм зорилготойгоор ажиллаж хэрэглэгчдээ дээдлэн эрүүл чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр үйлчлэхийн тулд бидний хамтрагч бүр үйл ажиллагааны зардлаа бууруулж ажиллахыг эрхэмлэдэг. 2013 оноос одоог хүртэл бид бүхэн өөрийн импортын өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчддээ таниулах зорилгоор маркетингийн шат дараалсан идэвхжүүлэлтийг салбар нэгж бүрээр мэргэжлийн түвшинд явуулснаар өмнөх оны гадаад худалдааны борлуулалтын дүнг 36%-р өсгөсөн үзүүлэлттэй байна.

 

   Тээвэр

   2002 онд Соргог ногоон зах нэртэйгээр жимс, ногоо, нарийн ногооны төрөлжсөн зах нээж үйл ажиллагаагаа анх эхлүүлж 2009 оноос эхлэн өөрсдийн импортыг өргөжүүлж БНХАУ-ын Шандунь муж, Бээжин хотуудаас өөрсдийн зориулалтын хөргүүртэй чингэлэг бүхий машинаар татан авалтаа хийж эхэлсэнээсээ хойш өдгөө 40 тоннын даац бүхий хөргүүртэй 5 тоннын 5 машинаар БНХАУ, ОХУ-, Польш, Солонгос зэрэг улсуудаас импортлож соргог салбар нь жилд 10,6 тэрбум төгрөгний борлуулалт хийн амжилттай ажиллаж байна.

/

 

Түгээлтийн нэгдсэн төв

    2008 онд 12,000 м2 зай талбайтай орчин үеийн түгээлтийн дулаан /7,684 м2/ болон хөргөлттэй /1,447 м2/ агуулах, савлагааны цех /200 м2/ бүхий иж бүрэн бараа хүлээн авах, хадгалах түгээх зориулалттай иж бүрэн бараа хүлээн авах, хадгалах түгээх зориулалттай MNS4990:2000 стандартын шаардлага хангасан агуулахыг ашиглалтанд оруулан Түгээлтийн Нэгдсэн Төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Түгээлтийн нэгдсэн төв нь “Минии Инфинити” ХХК-ийн боловсруулсан WMS “Агуулахын Менежментийн Систем” програмыг нэвтрүүлснээр олон улсын стандартад нийцсэн автомат цогц удирдлагын системтэйгээр MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан зориулалтын техник, хэрэгслээр бүрэн хангагдан орлого, дүүргэлт, цуглуулга, хяналт, хамгаалалт, түгээлт, санхүү бүртгэл, аж ахуй, савлагаа гэсэн нэгжүүдээс бүрддэг ба нийт 100 гаруй ажилтан ажиллагсадтай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

/

 

Хаяг байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Номноо хотхоны зүүн талд, Нарны зам дагуу МИНИИ HYPERMARKET -1, 2 давхарт Холбоо барих утас: 91917924, 8811-8216, 9101-9956

 

eng  mon