СУРГАЛТ
Сургалтын төлөвлөгөөг улирлаар гаргаад албаны даргадаа батлуулдаг. Сургалтыг чадамжуулах сургалт, дунд шатны сургалт, академийн сургалт гэж хуваадаг.
Чадамжуулах сургалтанд :
  • Худалдагч нарын сургалт /үндсэн тасгийн худалдагч, махны худалдагч, жимс ногооны худалдагч, базаарын тасгийн худалдагч, амтат махан бүтээгдэхүүний худалдагч/
  • Кассын сургалт
  • Хяналтын ажилтан, хамгаалагч нарын сургалт
  • Дарга, супервайзер бэлтгэх сургалт
  • Категори менежерийн сургалтууд ордог.

  • Ажилчидаа чадамжуулах зорилгоор “Ажлын байран дээрх сургалт”-уудыг зохион байгуулдаг. Ажлын дээрх сургалт нь онол практик хосолсон байдаг бөгөөд ихэвчлэн практик дээр явагдагаараа онцлог. Энэ сургалтын онцлог шинж нь бие биенээсээ туршлага солилцох, гадуур явж өрсөлдөгч байгууллагуудын давуу болон сул талыг судлаж давуу талыг өөрийн салбар дээр хэрэгжүүлдэг. Амжилттай хэрэгжүүлсэн нь өөрийн туршлагаа бусаддаа хуваалцаж зааж сургадаг. Удаан ажилласан ажилчид шинэ ажилчидыг ажлын байран дээр дагалдуулж сургадаг. Ажилтан бүр өөрийн ажлын процессын дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэдэг.
    Дунд шатны сургалт нь улиралд нэг удаа явагдаг бөгөөд алба нэгжүүдээс шалгарсан ажилчидыг сургалтанд хамруулдаг. Одоогоор 21 дэх дунд шатны сургалтай зохион байгуулаад байна. Академийн сургалт нь удирдлагуудын түвшний сургалт бөгөөд энэ сургалт нь хоёр жилд нэг удаа явагддаг. Энэ сургалтанд менежерүүд болон алба нэгжийн дарга нар хамрагддаг.

    eng  mon