ТҮҮХЭН ЗАМНАЛ

2014

Хөрш орнуудын туршлагаас судлан Хайпермаркетыг олон улсын стандартанд хүргэсэн.

2013

Маркетингийн бие даасан албатай болсон.

2012

“Салат цех” , “Монгол цех” , “Бейкери цех”-ийг нээж ажиллуулсан.

2011

“Сесаме” түргэн хоолны үйлдвэрийг байгуулсан.

2011

“Вестерн Бейкери” нарийн боовны үйлдвэр байгуулсан.

2010

Жимс ,нарийн ногоо зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг нийлүүлэгчдээс худалдан авхаас илүүтэйгээр өөрсдөө импортлон оруулж ирж эхэлсэн.

2010

Худалдан авагч төвтэй компани болж “Хэрэглэгчтэй харилцах менежмент”-г нэвтрүүлсэн.

2009

Дэлхийн томоохон жижиглэнгийн сүлжээ компаниудад хэрэглэдэг “КАТЕГОРИ МЕНЕЖМЕНТ”-ийг нэвтрүүлсэн.

2009

Жижиглэнгийн худалдааны сүлжээний мэдээллийн нэгдсэн удирдлагын цогц систем болох “Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем” программ бүтээж нэвтрүүлсэн.

2008

Монголд анх удаа олон улсын стандартанд нийцсэн Хайпермаркетыг барьж ашиглалтанд оруулсан.

2008

“Минии Дөт” хаягтайгаар хот, хөдөө орон нутагт 70 гаруй салбар нэгжүүдтэй франчайзинг хэлбэрээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлчилгээ ойртуулж , бараа бүтээгдэхүүнээ хамгийн доод үнээр худалдан борлуулах, өөрөө өөртэй үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлж байсан.

2007

Бусад сүлжээ байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх Гадагшаа Түгээлтийн Албыг байгуулсан.

2007

“Франчайзинг” загварыг анх удаа жижиглэнгийн худалдааны салбарт нэвтрүүлсэн.

2007

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтарч Монголын анхны Хайпермаркет төслийг эхлүүлсэн.

2006

Нэгдсэн программын тусламжтайгаар хямд үнийн /бизнес цаг/ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.

2005

Санхүү бүртгэлийн “Майкрософт Динамикс Эс Эл” нэгдсэн программыг нэвтрүүлж бүх салбарууд онлайн болсон.

2002

Анхны “МИНИИ ЗАХ” 10-р хороололд нээгдсэн.

2002

Өөрийн дэлгүүрээр худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ бие даан лабораторийн шинжилгээ хийж, хэрэглэгчдээ “Эрүүл хүнс”-ээр хангадаг болсон.

2002

Анхны “МИНИИ ДӨТ” дэлгүүр нээгдсэн. 2004 онд Нэгдсэн Түгээлтийн системийг анх удаа нэвтрүүлсэн.

2001

Европын болон Дэлхийн өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнээр худалдан авагчдыг хангах зорилгоор Гадаад Худалдааны Алба байгуулсан.

2000

Захын хорооллын 9-н дэлгүүртэй болсон.

2000

Анхны супермаркет байгуулагдсанаар төвийн хэрэглэгчиддээ тохилог орчинд үйлчилгээ үзүүлэх болсон.

1995

Анхны дэлгүүрийг Чингэлтэй дүүрэгт байгуулсан.

1992

“Монхангай” гэрээт диллер 20 ажилтантай байгуулагдсан.

eng  mon