НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Тогооч


Компани : Дархан цааз ХХК
Хэлтэс : Хоолны үйлдвэр
Гүйцэтгэх үүрэг :

Сүлжээ дэлгүүр дэх түргэн хоолны газрын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогооч нь зохих стандарт технологийн дагуу хоол хийж бэлтгэн түргэн шуурхай гаргаж үйлчилүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх замаар хоолны борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөний зорилтыг хангаж ажиллана
• Батлагдсан технологи картын дагуу гурил болон хүнсний бүтээгдэхүүн ашиглан төрөл бүрийн талх нарийн боов, салат, түргэн хоол боловсруулан гаргах
• Салбарын орлогыг нэмэгдүүлэхэд анхааран үйлчлүүлэгчдийн онцлогт тохируулан шинэ нэр төрлийн талх нарийн боов, түргэн хоолыг үйлдвэрлэн худалдаанд гарган үйлчлүүлэгчдийг татах
• Ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх ажиллах
• Хариуцсан хэсгийн удирдлага, зохион байгуулалт ба бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг хянах,
• Бүтээгдэхүүний орц, нормыг тогтоох, чанар стандартыг ханган ажиллах,
• Дотоод ажиллагчдын ажлын чиг үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих,


Тавигдах шаардлага :

• Хүнсний технологич, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургууль, төгссөн,
• 2 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай.
• Бүх төрлийн европ, ази хоол хийх мэдлэг, чадвартай
• Удирдах, манлайлах, зохион байгуулах чадвартай
• Ажлын ачаалал даах, багаар болон бие дааж ажиллах чадвартай
• Хувийн сахилга бат сайтай, цэвэрч нямбай
• Санаачилгатай, тогтвор суурьшилтай ажиллах
• Хоолны салбарт манлайлах, өсөн дэвших хүсэл эрмэлзлэлтэй
Гадаадад энэ чиглэлээр ажиллаж байсан, мэргэжлийн сургууль төгссөн бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
• Анкет /Цахим хаягаар илгээх буюу компанийн байранд ирж бөглөх,
• Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар,
• Цахим үнэмлэхний хуулбар,
• Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй 1% зураг,


Түвшин : Удирдлага
Цалин : Тохиролцоно
Төрөл : Бүтэн цагийн
Анкет авч эхлэх : 2016.10.04
Анкет авч дуусах : 2016.10.31
eng  mon