Сонгино Хангай ХХК
Сонгино Хангай ХХК Топ-100 Аж Ахуйн нэгж өргөмжлөл хүртлээ.

     Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ 2016 оны 4 сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болж “Сонгинохангай” ХХК-ийг  Монгол улсын 2015 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгаруулан цом, өргөмжлөлийг гардууллаа.

     Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “ТОП-100 аж ахуйн нэгж”- ын шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөллөөс бүрдсэн баг ажиллан байгууллагын албан ёсны тоон үзүүлэлт дээр үндэслэн шалгаруулалтыг хийжээ.   

 

eng  mon