Хүүхдийн баяраар олон хүүхдүүдийг баярлууллаа
  • Current
  • 1
  • 1
  • 1
Миний сүлжээ 2017/5/14-2017/6/1 -ний хооронд зохион байгуулагдсан арга хэмжээний мэдээллээс

Бяцхан үрсийг баярлуулах, оюунлаг чадварыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг болох үүднээс 5-сарын 14-с 5-р сарын 31-нийг дуустал 3-н төрлийн тэмцээн зохион байгуулсан.

Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Миний сүлжээнээс дараах 3-н төрлийн тэмцээнийг зохион байгуулсан. 

  1. 10-14 насны хүүхдүүдийн дунд “Бяцхан зохион бүтээгч” гар доорх, хямд төсөр материалаар урласан тоглоомын уралдаан зарлаж байна.
  2. 6-10 насны хүүхдүүдийн дунд “Миний....” гэсэн үг оролцуулсан чөлөөт сэдэвтэй дөрвөн мөрт шүлгийн уралдаан
  3. 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд “Миний дуртай дуу” хүүхдийн дууны уралдаан. 

Бүтээлийн уралдааныг Миний сүлжээний салбаруудаар зохион байгуулсан ба нийт 900гаруй бүтээл ирснээс 15-н хүүхдийг тус бүр 100,000₮ худалдан авалтын эрхийн бичиг, 1-н онцгой бүтээлийг тодруулж ялагчыг 500,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичгээр шагнасан.

https://www.facebook.com/MiniiSuljeeOfficial/ хуудсаар дамжуулан шүлэг, дууны тэмцээнийг зохион байгуулсан ба тус бүр хамгийн их бусдад таалагдсанаар нь шалгаруулж 2 ялагчыг тодруулан тус 500,000₮ -ийн худалдан авалтын эрхийн бичгээр шагнасан арга хэмжээ болсон. Уг тэмцээнд идэвхтэй оролцсон хүүхэд бүр, эцэг, эхчүүддээ чин сэтгэлээсээ талархаж буйг дахин дурдах ёстой болов уу.

https://www.facebook.com/MiniiSuljeeOfficial/   Бидэнтэй нэгдэж цаашид зохион байгуулагдах олон тэмцээн, уралдаан, зөвлөгөө, урамшуулал, хямдралтай худалдааны талаар мэдээллийг цаг алдалгүй авч байгаарай.

eng  mon